2. Барилга, үл хөдлөх

хөрөнгийн салбарын мэдээлэл

  • Салбарын гүйцэтгэл

2022 онд барилгын салбарын нийт гүйцэтгэл өмнөх оноос 37 хувь өсөж ₮1.9 их ​наяд буюу $545 саяд хүрсэн. Энэ нь ДНБ-ний 3.6 хувьтай тэнцэж байна.


Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарын оны нийт гүйцэтгэл ₮2.3 их ​наяд буюу $678 саяд хүрсэн нь өмнөх оноос 12 хувь өссөн, ДНБ-ий 4.4 хувьтай ​тэнцэхүйц дүн юм.

2015-2022 оны статистик мэдээллээр барилгын салбарын гүйцэтгэлийн ​жилийн нийлмэл өсөлт (CAGR) 10.8 хувь, харин үл хөдлөх хөрөнгийн ​салбарынх 5.6 хувь байв.12 Энэ нь 2021 оны дэлхий нийтийн үл хөдлөхийн зах ​зээлийн CAGR 5.2 хувь байгаагаас 400 нэгжээр (basis-points) өндөр байна. ​Цаашдаа 2022 оноос 2030 он хүртэл дэлхийн үл хөдлөхийн зах зээлийн СAGR ​4.8 хувь байна гэж таамаглаж байгаа бол Монголын үл хөдлөхийн салбар ​одоогийн өсөлтөө хадгалах хандлагатай байна.

Барилгын өртөг

Барилгын өртгийн индексийг 2015=100 гэж тооцож эхэлсэн бөгөөд 2015-2022 ​оны статистик мэдээллээс харахад Ерөнхий индексийн жилийн нийлмэл өсөлт ​(CAGR) 13% байна. 2022 оны байдлаар өртгийн индексийг Ковид-19-ийн өмнөх буюу ​2019 оны IV улирлын индекстэй харьцуулахад Ерөнхий индекс 91 хувь, орон сууцны ​бус барилгын өртөг 88 хувь, орон сууцны барилгын индекс 112 хувиар тус тус ​өсжээ.

  • Салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт

Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2021 онд 15.9 их наяд төгрөг ($5 ​тэрбум) байна. Үүнээс ₮929 тэрбумыг ($295 сая) барилгын салбарт, ₮93.7 ​тэрбумыг ($29 сая) үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан нь нийт хөрөнгө ​оруулалтын 5.85 хувь, 0.59 хувийг тус тус эзэлж байна.

Барилгын салбарын хөрөнгө оруулалт

/тэрбум төгрөг/

ҮХХ-ийн салбарын хөрөнгө оруулалт

/тэрбум төгрөг/

  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын гүйцэтгэл

2022 оны байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын нийт 305 байгууллага үйл ​ажиллагаа эрхэлж байгаа нь өмнөх оноос 23 хувиар буюу 57-оор өссөн ​үзүүлэлттэй байна.


Эдгээр байгууллагаас худалдаа, түрээсийн борлуулалтын зуучлал хийх эрхтэй ​293, эд хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа явуулах 171, худалдан авч ​засварлан борлуулах 168, СЗХ-ноос зөвшөөрсөн бусад үйл ажиллагааг эрхлэх ​зөвшөөрөлтэй 12 компани байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн Зуучлалын бүртгэлтэй байгууллагын тоо

Үргэлжлэл бий...

Үндсэн агуулга