5. Үл хөдлөх хөрөнгө:

Зах зээлийн тойм 2022 Q1-2023 Q1

  • Улаанбаатар хотын төвлөрөл

Улаанбаатар хотын суурьшлын бүс 4,704 км2 буюу 470,440 га бөгөөд 1.6 сая хүн ​ам амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгийн тархалтаас харахад Улаанбаатар хот нь ​хот төлөвлөлтийн Концентрик зон модель (Concentric Zone Model) -той төстэй.


Энэ загварчлалын дагуу хотын төвөөс гадагшлах чиглэлээр Сentral business ​district (оффис болон зочид буудал), Zone of Transition (эрүүл мэндийн байгууламж, ​худалдаа), Lower Income working People (орон сууц, гэр хорооллууд), High Income ​Residences (хаус, зуслангийн байрнууд), Commuter Zone (үйлдвэр, логистикийн ​байгууламжууд) тархан байршиж байна.

Төвлөрсөн бүсийн загвар

  • Шинэ орон сууц

Шинэ орон сууцны нийлүүлэлт

2022 оны 12-р сарын байдлаар Улаанбаатар хотод нийт 258 төслийн 59,103 ​айлын шинэ орон сууц захиалга авч байна. Үүнээс 7,108 айлын 37 төсөл ашиглалтад ​орж, ашиглалтад ороогүй 51,995 айлын орон сууцны 221 төсөл байна.

УБ хотын төвийн 6 дүүргээр харуулбал

  • Үйлчилгээт орон сууц

Үйлчилгээт орон сууцанд (Serviced Apartment) Улаанбаатар хотод байршилтай, ​дараах нөхцөлийг хангасан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг ​хамруулан авч үзлээ. Үүнд:


  1. Хотын бизнесийн төв цэгт ойр байршилтай, А, А- зэрэглэлийн барилга;
  2. Тавилгатай, бүрэн тохижуулсан байдлаар дунд-урт хугацаанд түрээслүүлэн ​хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглагддаг;
  3. Эд хөрөнгийн менежментийн мэргэжлийн компани (Property management ​company) тухайн төслийн үйл ажиллагаа, дүүргэлтийн байдлыг бүхэлд нь ​хариуцан ажилладаг.


2022 оны байдлаар дээрх нөхцлийг хангасан 9 төсөл байна:

  • Оффис

Тэнхлэг Зууч ХХК-ийн мэдээллийн сангаас үзэхэд Улаанбаатар хотод 2005 оноос ​хойш нийт 1,597,240 м.кв оффисын барилга ашиглалтад оржээ. Эдгээрээс 48 хувь ​буюу 766,995 м.кв талбайг B зэрэглэлийн оффисын барилга эзэлж байна.

  • Хаус

Хаусны нийлүүлэлт

Улаанбаатар хотод 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 126 төслийн 7,262 ​айлын хаус төсөл хэрэгжиж байна. Үүнээс 5,492 айлын хаус нь идэвхтэй захиалга ​авч байна. Захиалга авч буй эдгээр хауснуудыг бүсчлэлээр эрэмблэхэд Захын бүс, ​Урд бүс, Хойд бүсэд тэр дундаа дийлэнх нь Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар ​дүүргүүдэд байршилтай байна.

Хаусны тархалт

Үргэлжлэл бий...

Үндсэн агуулга