3. Хөрөнгө оруулагчдад
01
REIT буюу Үл хөдлөх хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгцээ
“Үл хөдлөх хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль” гаргах шаардлагын талаарх танилцуулга уулзалтыг салбарын нэр бүхий холбоод, гишүүн байгууллагуудын хүрээнд 2023 оны хоёрдугаар сард зохион байгуулсан ба ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа тул ойрын жилүүдэд тус хуулийн хэлэлцүүлэг өрнөж, ҮХХ салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтын сонгодог REIT загварт нийцэн хөгжих боломж үүсэх магадлалтай.
02
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого албан татвараас чөлөөлөгдөнө
2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг Аж ахуйн нэгжийн албан татварын орлогоос чөлөөлөх болсон. Ингэснээр ХОС-гийн үйл ажиллагаа эрчимжихэд түлхэц болж, санхүүгийн тодорхой хэрэгслээр, тэр дундаа үл хөдлөх хөрөнгөөр дагнасан багц бүхий сангийн үйл ажиллагаа идэвхжих боломжтой. Одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу зөвхөн хувийн ХОС (50-с доош тооны мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцсон) нь хөрөнгө оруулалтын багцдаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг багтааж болдог. Харин хамтын ХОС үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахыг хориглодог юм.
03
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хуулийн хэлэлцүүлэг
“Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хууль”-ийн урьдчилсан чөлөөт хэлэлцүүлгийг 2023 оны хоёрдугаар сард салбарын төлөөлөгчдийн дунд зохион байгуулсан. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааны зохицуулалтад ойрын жилүүдэд өөрчлөлт орох магадлалтай.
2022 оны байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий 171 компани үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгийн менежментийн үйл ажиллагааны цар хүрээ, агуулга, стандартыг нарийвчлан тогтоосон зохицуулалт байхгүй ч үйлчилгээ үзүүлэгч компаниуд дараах үйл ажиллагааг цогцоор нь хамруулах, эсвэл тусгайлсан үйлчилгээ явуулах боломжтой:
1. Ашиглалтын үеийн инженер, дэд бүтцийн засвар, үйлчилгээ/Maintenance service
Үүнд инженерийн хуваарьт үзлэг, төлбөрт засвар, дуудлагын үйлчилгээ зэрэг багтана.
2. Барилгын өдөр тутмын үйл ажиллагааны менежмент/Operation management
Үүнд харуул хамгаалалт, цэвэрлэгээ, харилцагч халамжлах, консьерж үйлчилгээ зэрэг багтана.
3. Түрээсийн менежмент/Lease Management
Үүнд түрээсийн борлуулалт, маркетинг, төлбөр цуглуулах, гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, санхүүгийн тайлан боловсруулах, хуулийн болон татварын зөвлөгөө өгөх зэрэг түрээслэгчтэй үүсэх бүх харилцаа багтана.
ҮХХ-ийн менежментийн мэргэжлийн компанийг сонгон үйлчлүүлснээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, хөрөнгө оруулагч нь :
Хамгийн өндөр түрээсийн орлого-ыг (1)
Хамгийн эрсдэл багатай, тасалдалгүй байдлаар(2)
Хамгийн урт хугацаанд (3)
Хамгийн бага нөөцөөр (4) бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.
Үргэлжлэл бий...
Үндсэн агуулга