4. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах

боломжууд: Монгол Улс

  • Ерөнхий мэдээлэл

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар:


i) Түрээсийн орлого

ii) Ирээдүйн үнийн өсөлт зэргээс ашиг хүртэх боломжтой.

Дэлхийн 40 гаруй улсад үл хөдлөх хөрөнгөөс өгөөж хүртэх хамгийн нийтлэг схем ​болох REIT буюу үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн сангууд үйл ажиллагаа ​явуулдаг. 2021 оны байдлаар олон улсад нийт 865 итгэмжлэгдсэн сан ажиллаж ​байгаа бөгөөд нийт үнэлгээ нь $2.5 их наяд буюу Монгол Улсын ДНБ-ээс 167 дахин ​их байна.

Монгол Улсад REIT бүтээгдэхүүний тухай тусгайлсан эрхзүйн зохицуулалт ​байхгүй тул Монгол Улсад бүртгэлтэй албан ёсны REIT бүтээгдэхүүнийг ​одоогоор зах зээлд санал болгоогүй байгааг онцолж байна.

2023 оны 2-р сарын байдлаар хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, зохицуулалтад ​нийцүүлэн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн дотоодын зах зээлд санал ​болгож буй үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах дараах боломжуудыг танилцуулж ​байна:

1. Өмчлөөд-Түрээслүүлэх (Buy-To-Let);

2. Төсөл хөгжүүлэлтийн бонд;

3. Хамтын санхүүжилт (Crowdfunding);

4. Хувийн хөрөнгө оруулалтын сан;

5. ҮХХ-ийн токенжуулалт;

6. REIT-төстэй схем: Хөрвөх нөхцөлтэй Бонд.

  • Өмчлөөд-Түрээслүүлэх (Buy-To-Let)

Хамгийн түгээмэл уламжлалт хэлбэр болох үл хөдлөх хөрөнгийн шууд өмчлөл. ​Газраас бусад ҮХХ-ийг дотоодын иргэн, ААН болоод гадаадын иргэн, ААН нар ​өмчлөх эрхэд хязгаарлалт байхгүй тул хөрөнгө оруулагч нь хүссэн мэдээллийн ​сангаас хайж, худалдан авч, бусдад түрээслүүлэн орлого бүрдүүлэх боломжтой.


Орон сууцны болон оффисын зориулалттай төслүүддээ суурилсан Өмчлөөд-​Түрээслүүлэх бүтээгдэхүүнийг дотоодын хөрөнгө оруулагчдад зориулан санал ​болгож байсан жишээнээс танилцуулвал:

өмчлөөд-түрээслүүлэх хөрөнгө оруулалт:

бизнесийн төв дүүрэгт байршилтай үйлчилгээт орон сууц

ТҮРЭЭСИЙН

НИЙТ ӨГӨӨЖ /жилд/

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ​ӨСӨЛТ /жилд/

+

10-13%

5-10%

өмчлөөд-түрээслүүлэх хөрөнгө оруулалт:

эрэлт нэмэгдэж буй байршил дахь А зэрэглэлийн оффис

ТҮРЭЭСИЙН

НИЙТ ӨГӨӨЖ /жилд/

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ​ӨСӨЛТ /жилд/

8-11%

+

5-10%

Үргэлжлэл бий...

Үндсэн агуулга