1. Эдийн засгийн төлөв байдал

  • Эдийн засгийн өсөлт 

2023 онд эдийн засаг тогтворжиж, өмнөх оноос 7.0% өслөө. Хил, боомтуудын ​үйл ажиллагаа цар тахлын өмнөх хэвийн байдалдаа эргэн орсноор уул уурхайн ​салбар (+23%) болон түүнийг дагалдаж тээврийн салбар (+39%) хамгийн өндөр ​өсөлттэй байсан бол өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн ​салбар 9% агшсан гэх мэтээр эдийн засгийн өсөлт салбар бүрт харилцан адилгүй ​гарлаа.

МУ-ын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөлөл ба гүйцэтгэл

Эх сурвалж: Тус байгууллагуудын цахим хуудас

Эдийн засгийн салбаруудын өсөлтийн хувь

Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл

Эх сурвалж: Тус байгууллагуудын цахим хуудас

Монгол Банкны төсөөлөл:


2024 онд: 6.2% [3.8-8.6]

Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх, төсвийн төлөв сулрах зэрэг нь дотоод ​эдийн засгийн идэвхжлийг тэтгэнэ.


2025 онд: 5.3% [2.2-7.9]

Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжин, уул уурхайн салбарын өсөлт ​нэмэгдэх хэдий ч хөрөнгө оруулалт буурах, төсвийн төлөв чангарах нь ​уул уурхайн бус салбарт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт саарах ​хүлээлттэй байна.

  • Зээлийн өсөлт

Арилжааны таван том банк олон нийтэд 5-11 хувийн хувьцаагаа арилжаалж, ​₮473 тэрбумыг босгосноор Монголын Хөрөнгийн биржийн үнэлгээ 2023 онд анх ​удаа ₮10 их наядыг давсан.


Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн Blackrock компани ​нийт $10 их наядын хөрөнгө удирддаг нь Монголын Хөрөнгийн бирж дээрх нийт ​үнэт цаасны үнэлгээний нийлбэрээс бараг 3500 дахин өндөр юм.

2023 оны 10-р сарын байдлаар зээлийн жилийн өсөлт 15.7% хүрчээ

Эх сурвалж: Монгол банк

Үргэлжлэл бий...