6. Хотын тэлэлт, шинэ төлөвлөлт
Инвескор Проперти ХХК 2024 он
• Улаанбаатар хотын түүх
Нийслэл Улаанбаатар хот нь 385 жилийн түүхтэй бөгөөд 1912 онд Монгол Улсын нийслэл болсон түүхтэй. Улмаар Монгол Улсын нийслэл хот болох эрх зүйн үндэс нь 1924 оны Үндсэн хуулиар бий болж, 1940, 1960 оны Үндсэн хуульд тусгагдсан нь нүүдлийн соёл иргэншилтэй манай улсын хувьд суурин соёл иргэншилд шилжих чухал шийдвэр болж, дэлхийн хот байгуулалт, төлөвлөлтийн жишгээр Улаанбаатар хотыг төлөвлөн хөгжүүлэх шаардлага бий болсон.
Дүрслэл 1. Улаанбаатар хотын түүхээс
Түүхэн хөгжлийнхөө явцад нийслэл Улаанбаатар хот нь 1954 оноос эхлэн тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагадаа нийцүүлэн боловсруулсан 5 удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж, өнөөгийн дүр төрхөө олсон.
Үргэлжлэл бий...
• Улаанбаатар хотын тэлэлт
Улаанбаатарын бүсийн хөгжлийн чиг хандлагад, бүсийн хүн амыг 2030 онд 1.76 сая байхаар тооцсон. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” хот байглуулалтын баримт бичгийг мөрдүүлэх хугацаа дууссантай холбоотой шинээр хөгжлийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болсон ба “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө”-г Нийслэлийн засаг даргын захирамжаар Хот төлөвлөлт, судалгааны институт шинэчлэн батлуулсан.
Үргэлжлэл бий...