3. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тойм
2023: УБ хот
Инвескор Проперти ХХК 2024 он
2023 оны хувьд салбарынхны ашигт ажиллагаа, үр өгөөжид нийтлэг сөргөөр нөлөөлсөн бодит асуудал нь үл хөдлөх хөрөнгийн худалдан авах чадвар, зээлийн олдоц, шинэ нийлүүлэлтийн хурд, шинэлэг консепц, түрээслэгчдийн шилжилт хөдөлгөөний трэнд гэх зэрэг бизнесийн суурь үзүүлэлтүүд бус харин:
Төлөвлөлт, стандартын зөрчлүүдээс үүссэн эрсдэлүүд
Хот төлөвлөлт, норм, стандартыг баримтлаагүй ил тод тохиолдлууд нь олон жилийн турш мэргэжилтнүүдийн болон иргэдийн шүүмжлэлд өртсөөр ирсэн улигт сэдэв байсан. Харин өнгөрсөн онд тохиосон хомсдол, аюулт үзэгдэл, байгалийн хүчин зүйлс, ослуудын дараачаас аж ахуйн нэгж, иргэд дор бүрнээ эрсдэлийн үнэлгээ хийж, зохих байгууллагуудаас хариуцлага шаардаж эхэлснээр салбарын зохицуулагч этгээдүүд, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид, хэрэглэгчид эрчимтэй хөдөлгөөнд орж, дөжрөлөөс гарч эхэлж байна.
2023 онд тохиосон гамшигт үзэгдлүүдийн улмаас учирсан хохирол улсын хэмжээнд ₮52 тэрбум төгрөгт хүрсэн нь 2022 оноос 57%, 2021 оноос 102% өссөн дүн юм. Үүнд эвдэрсэн гэр, орон сууцны 1796 тохиолдол мөн сүйдсэн гэр, орон сууцны 990 тохиолдол багтжээ.
Гамшигт үзэгдэл, хохирлын тоо 2023
Аюулт үзэгдэл | 2021 | 2022 | 2023 | Жилийн өөрчлөлт |
Объектын түймэр /тоо/ | 2,671 | 3,075 | 3,054 | -0.68% |
Хүчтэй цасан болон шороон шуурга /тоо/ | 91 | 56 | 75 | +33.93% |
Аадар бороо, үерийн аюул /тоо/ | 72 | 35 | 107 | +205.71% |
Газар хөдлөлт | 295 | 39 | 86 | +120.51% |
НИЙТ Гамшигт үзэгдлийн тохиолдлын тоо | 4,053 | 4,299 | 4,484 | +4.30% |
Гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ /тэрбум/ | ₮25.8 | ₮33.2 | ₮52.1 | +56.79% |
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Эрсдэлийг бууруулахад даатгал хангалтгүй
Монголын даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээний нийлбэр ₮580 тэрбум орчим бөгөөд эрсдэлийн нөөц сангийн хэмжээ ₮270 тэрбум орчим байна. Даатгалын салбарын нэвтрэлт буюу ДНБ-д эзлэх нийт хураамжийн орлогын хувь 0.6% байгаа юм.
Харин хотын А бүс дэх А зэрэглэлийн 1 блок оффисын барилга багадаа ₮50 тэрбум угсралтын өртөгтэй. Иймд барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт нийтэд нь үүсэж болзошгүй эрсдэлийг дан ганц даатгалын үйлчилгээгээр, тэдний нөөц санд түшиглэн удирдаж зохицуулах нь бодит нөхцөл байдалд нийцэхээргүй байна.
Үргэлжлэл бий...
Нээлттэй өгөгдлийн дутагдал
Монгол Улсын барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарын талаарх нээлттэй статистик мэдээлэл, өгөгдлийн сан дутагдалтай байна.
Сар тутмын орон сууцны үнийн индекс буюу арифметик дундаж үнийг харуулсан хүснэгтээс өөр цаг тухайд нь, олон жилийн цуваагаар, өгөгдлийн сан хэлбэрээр, сегментийн задаргаатайгаар тархаадаг салбарын бодит мэдээлэл, суурь дата байхгүй. Улмаар барилга, үл хөдлөх хөрөнгийн салбараар дагнан мэргэшсэн шинжээч, үнэлгээчин, түүний шинжилгээнд суурилсан бизнесийн үйлчилгээнүүд, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн хөгжил хоцрогдолтой байна.
2024 оны 2-р сард барилгын төсөл хөгжүүлэгч компаниудын дунд явуулсан судалгаагаар нийт оролцогчдын ердөө 30% нь төрийн байгууллагуудын танилцуулж буй нээлттэй статистик мэдээлэл, өгөгдлийн санд сэтгэл ханамжтай байдаг гэж хариулжээ.
Нээлттэй нийтэлж тархаадаг статистик мэдээлэл, өгөгдлийн сан нь танай компанийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадаж байна уу?
Эх сурвалж: “Салбарын Сентимэнт тодорхойлох судалгаа”- Инвескор Проперти, 2024
Үргэлжлэл бий...
Хөрөнгө оруулалтын боломжит хэлбэрүүд
ХӨРӨНГӨ
ЭЗДИЙН ӨМЧ
ӨР ТӨЛБӨР
Аливаа төсөлд эсвэл компанид хөрөнгө оруулснаар та тухайн “Төслийн эзэн” эсвэл “Төсөлд зээлдүүлэгч” болж байдаг. Төслийн эздүүдээс татсан хөрөнгийг Эздийн хөрөнгө гээд, Төсөлд зээлдүүлэгчээс ирүүлсэн санхүүжилтийг Өр төлбөр гэж бүртгэдэг.
Төслийн санхүүжилтийн хэлбэрүүд, хөрөнгө оруулалтын боломжууд
2024 оны 2-р сарын байдлаар Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн төслийн санхүүжилт босгох буюу хөрөнгө оруулах дараах боломжит хэрэгслүүд байна:
Төсөлд хөрөнгө оруулах
(Equity financing)
Buy-To-Let/ Өмчлөөд-Бусдад-Түрээслүүлэх
ҮХХ-ийг өөрийн нэр дээр худалдан аваад бусдад түрээслүүлэн ашиг олох
Хувьцааны арилжаа
ҮХХ-ийн төслийн эзэн хуулийн этгээдийн хувьцааг Үнэт цаасны компаниар дамжуулж худалдаж авах (IPO, FPO, хаалттай ХК-ын хувьцаа гм)
Хувийн сангийн нэгж эрхийн арилжаа
Олон төрлийн ҮХХ-үүдийн эзэн хувийн Хөрөнгө Оруулалтын Сан (ХОС)-ийн нэгж эрхийг Үнэт Цаасны Компаниар дамжуулж авах
Токен ("койн")
Төслийн эзний хувьцаа, нэгж эрх эсвэл хөрөнгийн эрхийг токен хэлбэрээр крипто биржээр дамжуулж худалдан авах
Краудфандинг
Тусгай зөвшөөрөлтэй платформ (ихэвчлэн онлайн)-оор дамжуулан төслийн эзний хувьцаа, нэгж эрх эсвэл хөрөнгийн эрхийг худалдан авах
Төсөлд зээл өгөх
(Debt financing)
Банкны зээл
Төслийн зээл, шугамын зээл, эргэлтийн хөрөнгийн зээл, ногоон зээл
Бонд арилжаа
Барилгын компаниудын гаргадаг өрийн хэрэгслийг Үнэт цаасны компаниар дамжуулан худалдаж авах
Токен ("койн")
Крипто биржээр дамжуулан токен хэлбэрээр компанид хөрөнгө зээлүүлэх
Краудфандинг
Тусгай зөвшөөрөлтэй платформ (ихэвчлэн онлайн)-оор дамжуулан компанид хөрөнгө зээлүүлэх
Үргэлжлэл бий...
Шинэ нийлүүлэлт
2023 онд УБ хотод шинээр 119 төслийн 14,578 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төлөвлөлтийн хувьд 2 болон 3 өрөө буюу 1-2 унтлагын өрөөтэй орон сууц зонхилж, нийт нийлүүлэлтийн 81%-ийг бүрдүүлэв.
2023 онд ашиглалтад орсон нийт орон сууцны мэдээлэл (Улаанбаатар хот)
Эх сурвалж: Хотын стандарт, хяналтын газар
Үргэлжлэл бий...
Шинэ нийлүүлэлт
2023 оны байдлаар нийт 7000 гаруй айлын хаусны төсөл хэрэгжиж байна. Тэдгээрийн олонх нь Урд бүсэд болон Зүүн бүсэд байршилтай байгаа юм. Дундаж үнэ ₮4.7 сая бөгөөд нийт захиалга авч буй төслүүдийн дундаж борлуулалтын хувь 71% байна.
2023 оны эцсээр хэрэгжиж буй хаус төслүүд, айлын тоогоор
Өгөгдлийн эх сурвалж: Тэнхлэг Зууч ХХК
Үргэлжлэл бий...
Хаус сектор
Мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр зээлийн хүү өссөн, шинээр баригдаж буй сууцнуудын нийлүүлэлт буурсан зэргээс үүдэж АНУ-д нийт орон сууц, хаусны борлуулалтын дүн 2023 онд сүүлийн 30 жилд байгаагүй доод хэмжээнд хүрсэн. 2023 онд нийт 4 сая сууцны борлуулалт хийгдсэн нь өмнөх оноос 19% буурсан үзүүлэлт болов. Хаусны медиан үнэ $390 мянга орчим бөгөөд нийт хаусны нийлүүлэлтийн ердөө 16% нь жирийн оршин суугчийн худалдан авах чадварт нийцсэн үнэтэй байжээ.
Эх сурвалж: National Association of realtors, NAR
Үргэлжлэл бий...