4. Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын төсөөлөл
2024 онд
Инвескор Проперти ХХК 2024 он
“Инвескор Проперти” ХХК нь 2024 оны 2-р сард дотоодын төсөл хөгжүүлэгч компаниудын дунд “Салбарын сентимэнт тогтоох” судалгаа явуулсан. Ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжлийн компаниуд салбарынхаа ирээдүйн бизнесийн орчинд хэр итгэлтэй, эерэг хүлээлттэй байгааг тодруулахыг зорьсон ба зарим тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг мөн илрүүлэх зорилготой ажиллав.
Шинээр хөгжүүлэх төслүүдийн тухай
2023 онд барилга угсралтын 767 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон нь сүүлийн 5 жилд ажиглагдаагүй өндөр тоо байсныг салбарын мэргэжлийн компаниуд бизнесийн ирээдүйдээ маш итгэлтэй байгаа явдал гэж тайлбарлаж байсан боловч Салбарын сентимэнт тогтоох судалгааны дүнгээс харахад нийт төсөл хөгжүүлэгчдийн 50% нь “Шинээр төсөл хөгжүүлэлт эхлүүлэхгүй, одоо хэрэгжиж байгаа төслөө үргэлжлүүлнэ” гэсэн эсрэг байр суурийг илэрхийлжээ.
Танай компани 2024 онд шинээр төсөл хөгжүүлж, хэрэгжүүлэх үү?
Эх сурвалж: “Салбарын Сентимэнт тодорхойлох судалгаа”- Инвескор Проперти, 2024
Бизнесийн үйл ажиллагааны талаарх төсөөлөл
2024 онд барилгын бараа, материалын үнэ бага хэмжээгээр өснө гэсэн таамаглал төсөл хөгжүүлэгчдийн дунд давамгай байна. Мөн нийт оролцогчдын 16% өртөг ямар нэг хэмжээгээр буурна гэж таамаглаж байгаа аж. Харин 2024 оны цэвэр ашгийн маржин 2023 онтой харьцуулахад их хэмжээгээр өснө гэсэн эерэг төсөөлөл компаниудад байхгүй байна.
Ирэх жил танай компанийн цэвэр ашгийн маржин 2023 онтой харьцуулахад...?
Эх сурвалж: “Салбарын Сентимэнт тодорхойлох судалгаа”- Инвескор Проперти, 2024
Үргэлжлэл бий...