Барилга, Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын нэгдсэн гүйцэтгэл
2. Барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын үзүүлэлтүүд
Инвескор Проперти ХХК, 2024 он
Барилгын өртгийн индекс өмнөх оноос 5% орчмоор нэмэгдсэн дүнтэй байгаа нь ерөнхий инфляцаас ч бага дүн байгаа бөгөөд ирэх онд төгрөгийн ханш, тээвэр, импортын үйл ажиллагаа тогтвортой байх төлөвлтэй байгаа тул барилгын өртгийн индекст хэт өөрчлөлт орохгүй гэж төсөөлж байна.
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-д оруулсан барилгын салбарын оролцоо оны үнээр ₮2 их наяд хүрсэн ч зэрэгцүүлэх үнээр ₮898 тэрбум орчим байгаа нь нийт ДНБ-ий өөрчлөлтийн 0.0%-ийг тайлбарлаж байна. ДНБ жилийн өмнөхөөс 7.0% өсөлттэй байгаа хэдий ч барилгын салбарын үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 0.6% өсөлттэй байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар)
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
Барилгын салбарын үйлдвэрлэл 2023
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
Барилгын салбарын нийт гүйцэтгэл
2023 оны III улирлын байдлаар гадаад, дотоодын болоод төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийтдээ улсын хэмжээнд өссөн дүнгээр ₮5.6 их наядын өртөг бүхий, УБ хотын хэмжээнд ₮2.7 их наядын өртөг бүхий барилга, инженерийн барилга байгууламж, их засварын ажил гүйцэтгэжээ. Улаанбаатар хот дах гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30% орчмоор өссөн байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Сүүлийн 3 жилийн дунджаар барилгын салбарт чиглэсэн ГШХО нь нийт хөрөнгө оруулалтын урсгалын 1.37%-ийг эзэлж байгаа бол эдийн засгийн хамгийн том нөлөөлөгч уул уурхайн салбар нь дундажаар нийт ГШХО-ын орох урсгалын 80% орчмыг эзэлж байна.
Монгол Улсад 2023 оны эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 308 зуучлалын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 192 гаруй нь борлуулалт, түрээсийн зуучлалаас гадна тухайн барилгын өдөр тутмын арчлалт, хамгааллыг хариуцан ажиллах Хөрөнгийн менежментийн үйлчилгээ явуулах эрхтэй аж. Мөн үед СЗХ-д бүртгэлтэй, мэргэжлийн эрхтэй 1,284 агент байгаа нь өмнөх оны мөн үеэс 211-ээр буурсан буюу 14.1%-иар буурсан дүн байна.
2023 оны эцсийн өссөн дүнгээр УБЕГ-т үл хөдлөх хөрөнгө худалдах, шилжүүлэх нийт 57,342 хэлэлцээр бүртгэгдсэн байна. Үүний 10,343 хэлэлцээр нь буюу 18% нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын мэргэжлийн компаниар дамжин худалдагдсан байгааг СЗХ-н тайланд дурджээ.
Үл хөдлөх хөрөнгө худалдах, шилжүүлэх хэлэлцээр 2023 (хэлэлцээрийн тоогоор)
Үргэлжлэл бий...