5. Дунд хугацааны трендүүд

Инвескор Проперти ХХК 2024 он

  • Сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн суурь хэрэгцээ өндөр 

Улаанбаатар хот нь 1.7 сая оршин суугчтай, 430 мянга орчим өрхтэй. Нийт өрхүүдийн 50% нь л орон сууцанд амьдардаг ба дэд бүтцэд холбогдсон орон сууц, хаусны суурь хэрэгцээ тогтмол өндөр байсаар ирсэн. Түүнчлэн жил тутам дундажаар 28 мянган хүн (7,800 гаруй өрх) шинээр шилжин ирдэг, мөн 30 мянга орчим хүүхэд (8,000 гаруй өрхтэй тэнцэхүйц) шинээр мэндэлдэг байна.

Улаанбаатар хотод шилжин ирсэн хүний тоо

Сууцны секторт мэргэжлийн хөрөнгө оруулагчид нэвтэрнэ

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд дундаас түрээсийн орон сууцны хотхоны сектор нь хамгийн бат бэх, савлагаа багатай, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын төрөл юм. Эдийн засгийн аль ч циклд эрэлт нь хадгалагдсаар байдаг, бараа бүтээгдэхүүнтэй зүйрлэвэл өргөн хэрэглээний гэж тодорхойлж болох салбар билээ. Учир нь нийт өрхийн тодорхой хувь нь түрээслэгч сегмент байх нь тогтмол үзэгдэл бөгөөд сууц худалдан авах хүртлээ хуримтлал үүсгэж буй гэр бүлүүд, оюутнууд, ажлын байраа дагаад шилжин ирэгсэд гэх зэрэг хүн амын бүлгүүд нийгэмд үргэлж байдаг.


Түрээслүүлэх зориулалттай хотхоны хөрөнгө оруулалтын өгөөж нь урт хугацаандаа инфляцыг даган түрээсийн орлого нэмэгдэх байдлаар эргэн ирдэг тул тэдгээр төслийг хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг урт хугацаанд хөрөнгө оруулах боломжтой, эрсдэлээ үнэлж сурсан мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас бүрдсэн хөрөнгө оруулалтын сангаар, эсвэл хаалттай хувьцаат компанийн бүтцээр дамжуулан явуулах нь хамгийн оновчтой.

Үргэлжлэл бий...

  • Энтертайнмент зориулалттай төслүүдийн хэрэгцээ үүсэж байнa

Эрчтэй өсөж буй аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж ​гэр бүлд ээлтэй болгох мөн дотоодын оршин суугчдынхаа энтертайнмент ​хэрэгцээг хангаж, гэр бүлийн бүх насныханд чиглэсэн төрөлжсөн ​үйлчилгээнүүдийг багтаасан амралт, чөлөөт цаг, энтертайнмент цогцолбор ​хөгжүүлэх хэрэгцээ үүсээд буй.

Үргэлжлэл бий...

  • Хүн амын насны суваргын бүтэц өөрчлөгдөх тул ахмадуудад чиглэсэн байгууламжийн хэрэгцээ өснө 

Монгол Улсын хүн амын өсөлт органик, хөгжиж буй орнуудын жишгээр ​явагдаж байна. 2050 он хүртэлх хэтийн тооцоог үзвэл хүн амд 0-35 насныхны ​эзлэх хувь буурч, 60+ насны бүлгийн эзлэх хувь үнэлэхүйцээр өсөх зайлшгүй ​нөхцөл байдалд бид эртнээс бэлтгэх хэрэгтэй.


Ахмадуудын хэрэгцээнд нийцсэн үзвэр, худалдаа үйлчилгээ, эмнэлгийн ​байгууламжууд, тусгай зориулалтын орон сууц хотхон, нэг давхар хаус хотхонууд ​гэх мэт байгууламжуудын эрэлт нэмэгдэх нь тодорхой тул төсөл хөгжүүлэгчид ​энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтрал үүсгэж бизнес ​моделио эртнээс бэхжүүлэх, эсвэл олон улсын франчайз менежментийг ​нэвтрүүлэх байдлаар зах зээлд анхдагч байр суурийг эзэлж чадах юм.

Үргэлжлэл бий...

  • Барилгын өдөр тутмын менежментийн үйлчилгээний орон зай 

Үл хөдлөх хөрөнгийн (ҮХХ) Эд хөрөнгийн менежментийн мэргэжлийн ​байгууллагууд нь ҮХХ өмчлөгчийн хөлсөлж авсан компани байх бөгөөд тухайн ​ҮХХ-ийн зах зээл дээрх үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлж, дүүргэлтийг эрэлттэй ​байлгах арга хэмжээ авч ажилладаг тул зах зээлийн байнгын судалгаа, тогтмол ​үзлэг засвар, шинэчлэл сайжруулалт хийсний үндсэн дээр өмчлөгч болоод ​түрээслэгч талуудад ажлаа дүгнүүлдэг байгууллага юм.


Сүүлийн жилүүдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тоо эрчтэй ​нэмэгдэж, голдуу оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай төслүүд болон ​үйлчилгээт орон сууцны төслүүд рүү чиглэн ажиллаж байна. Цаашид хаус ​хотхонууд болон агуулах, логистикийн зориулалттай төслүүдэд энэ төрлийн ​үйлчилгээг нэвтрүүлэх орон зай бий.

Үргэлжлэл бий...

  • Агуулах, логистикийн зориулалттай байгууламжууд дутагдалтай байна

2023 онд нүүрсний экспортын хэмжээ түүхэн хэмжээндээ хүрсэн, үндэсний ​хамгийн том цахим худалдааны платформын санхүүгийн үзүүлэлт анх удаа ​ашигтай гарсан гэх мэт мэдээллийг харахад гадаад худалдаа болон онлайн ​худалдааг түшиглэсэн тээвэр логистикийн төвүүд, агуулах, түгээлтийн ​зориулалттай байгууламжууд дунд хугацаанд эрэлттэй байх юм.


Энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн олдоц эдийн засгийн өнөөгийн түвшинд ч ​нийлүүлэлтийн дутагдалтай байгаа нь илэрхий тул дунд хугацаанд эдийн засаг ​өсөхийн хэрээр дутагдал нь тулгамдсан асуудал болж ирнэ. Иймд төсөл ​хөгжүүлэгчид, хөрөнгө оруулагч нар олон улсын сайн туршлагыг хурдтайгаар ​нэвтрүүлж, зах зээлд анхдагч болж чадсанаар өндөр өгөөж хүртэх боломжтой.

Үргэлжлэл бий...

Single Mouse Click Icon
Single Mouse Click Icon
Single Mouse Click Icon